Товч Танилцуулга
Үндэсний Дата Төв нь Олон Улсын чанарын шаардлагад нийцсэн үйлчилгээг төрийн байгууллагуудад хүргэх бөгөөд төрийн дата санг зориулалтын техникийн орчинд хадгалах, боловсруулах, солилцох, дамжуулах нөхцлийг бүрдүүлсэн байна. Мэдээллийн технологийн удирдлага, техникийн өндөр ур чадвар бүхий ажилтнууд төвийн мэдээллийн аюулгүй байдал, шуурхай, хүртээмжтэй байдлыг хангаж, төрийн байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангах үндсэн үүрэг хүлээн ажиллана. Тус төвийг
түшиглэн төрийн бүртгэл, мэдээллийн нэгдмэл байдал, төрийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж төрийн цахим ой санамжийг төгөлдөржүүлэн цахим засаглалыг байгуулна.









