Энэ өдрөөс эхлэн гэнэт блогоо бичиж эхлэхээр шийдлээ. Тэгээд эхлэлээ саяхан тохиолдсон сэтгэл хөдөлгөсөн үйл явдлаасаа бичихээр боллоо.Түрүүчийн долоо хоногт техник сонирхогч оюутан залуусын хүсэн хүлээдэг ABU Robocon Mongolia 2007 "Үзэсгэлэнт ха-лонг буланг нээцгээе" нэртэй үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг 4 сарын 21-нд бөхийн өргөөнд их сургуулийн хэсэг андын цуг очиж үзвээ. Түрүү жилийн тэмцээний очиж үзээгүй болоод ч тэрүү энэ жилийн сүүлчийн тоглолтууд нэлээн сэтгэл хөдөлгөсөн тэмцээн болж өндөрлөлөө. Хүрээгээ тэлж 16 сургуулийн 29 баг оролцжээ. Тоглолтуудын үер автомат машинуудын ажиллагааг харж байхад сургуулиудын электроник болон програмчлалын туршлага, чадвар нэлээн сайжирчээ. Аваргаар МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургуулийн Юнител баг, удаах буюу Нэгдүгээр байраар ШУТИС-ийн Холбоо Мэдээллийн Технологийн Сургуулийн Ньюкомтехнологи баг шалгарлаа. Финалын тоглотын эхлэх цаг болоогүй байхад холбооны сургуулын багийн машин түрүүлээд гараад давхиж байгаа харагдав, тэрийг эс тооцвол шүүгчид нарийн сайн шүүж байх шиг байлаа. Лхагваа маань энэ жил тэмцээний шүүгч хийж талбайн гадуур нааш цааш нэлээн гүйж байлаа. Багийн дасгалжуулагч багш нар цаана нь тэмцээнийг догдлон үзэцгээнэ. МУИС-ын машинууд маш сайн ажиллаж цэвэр ялалтын эзэн болсон, мөн терриор машинуудын үзүүлэх тоглолтын үер улаан болон ногоон өнгийн мэдрүүрээр мэдэрч эсрэг талынхаа целиндер хавтайнгуудыг чадварлаг гаргаж байв. Сургууль мань харин шөвгийн 8-д ч үлдэж чадсангүй. Багш нь анх удаа баг удирдаж сайн оролцож байгаа багууд байв. Нэг баяртай мэдээ сонссон нь 2009 оны тэмцээнийг монголд зохион явуулахаар болсон гэнэ. Миний хувьд тэмцээнд оролцож байсан хөгжилтжэй, сайхан болон таагүй дурсамжуудаа жаахан санагалзалаа. Түүнчлэн мэргэжил нэгт оюутан залуус маань жилээс жилд тэмцээнээр өөрсдийгөө хөгжүүлэн дадлага хийж их зүйлсийг сурч хөгжиж дэвшиж байгаад маш их баяртай байлаа. За тэгээд монгол улсаа төлөөлөн Вьетнамд болох ABU-ын тэмцээнд оролцох МУИС-ын залуустаа амжилт хүсье .