10/23/2008

Анхны.. тодотголтой зүйлс

Аливаа юманд анхдагч байнаа гэдэг үнэ цэнэтэй юм болов уу. Тиймээс ч аль нь илүү үнэ цэнэтэй болохыг мэдэх гэсэн алдарт асуулт болох “Тахиа анхдагч уу ? Өндөг анхдагч уу?” гэх маргааны сэдэв хүртэл байх шиг..

Маркетингт бизнэсийн шинэ санаа, үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгжүүлэхдээ анхдагч нь бай гэдэг хууль бий, за бүүр болохгүй бол хоёрдогч нь байж болно. Жишээлбэл Coca cola брендийг дэлхий даяр мэдэхгүй хүн маш ховор байх учир нь анхдагч, дараа нь Pepsi хоёрдогч. Гуравдагчийг нь би лав мэдэхгүй, бас нээх сонин биш. За тэгээд анхны сансарт ниссэн хүн, анхны ерөнхийлөгч, анхны пс компьютер, анхдагч үүрэн телефоны оператор, анхны олимпийн аврага ... гэх мэт хэн хүнгүй л мэднэ дээ..

Гэхдээ бас анхдагч байх нь сайхан хэдий ч мэдээж тодорхой хэмжээний эрсдэл амсах, хүнд хэцүүг давж байж амжилтанд хүрч мэдэх юм. Тухайлбал гэрлийн чийдэнг анх зохион бүтээгч Томас Эдиссон 99% бүтэлгүй оролдлог хийж байж анхдагч болсон, мань хүн уйгагүй шантралтгүй үзсэн байгаан. Програм хангамжаар жишээ авахад ч гэсэн аливаа системийг анх 0-оос нь эхлэж програмжчлана гэдэг бас л нэлээн их ажилдаа. Нэгэнт бий болсон системийг цааш хөгжүүлэнэ гэдэг харин хялбар.

Анхдагч, хоёрдогч .. тэгээд цаашлах тусам .. өө байдаг л жирийн зүйл, ач холбогдол багатай болдог нь ажиглагддаг. Пара олимпоос алтан медал авахад өмнөх шигээ гадуур л лав монголын далбай барьсан хүмүүс машинийхаа цонхоор гаргачихсан сэтгэл нээх хөөрч, орилолдоцгоогүй дэг.

Ер нь хүний амьдралд тохиолдсон анхны юм бүхэн сайхан байдаг. Сэтгэлээс нь гардагүй, мартагддаггүй, үнэ цэнэтэй сэтгэгдэл дурсамж болж үлддэг байх гэж болддогын. Анхны бороо эсвэл цаснаар гадуур алхахад хүртэл гоё байдаг шүү дээ. Анхны сургууль, учрал, хайр, ажил, амжилт, амьдрал, хүүхэд ... анхны гэсэн тодотголтой бүх зүйлс сайхаан. Мэдээж хэрэг хүн бүхэн сайн сайханруу анхдагчаараа тэмүүлдэг болхоор гэгээлэг анхдагч зүйлсүүдэд үнэ цэнэ нь оршдог юмуу даа. Зарим зүйлс анхны бөгөөд сүүлчийн шинж чанарыг зэрэг агуулж байвал илүү утга учир, үнэ цэнэтэй байх байх. Цагаан цаасан дээр анх бичигдсэн тэр чигээрээ хадгалагдаад дууссан нь дээр, баллаад бичиж болно л доо гэхдээ л анхныхаасаа гүйцэхгүй л байх, их баллавал цаас цоорч мэдэх юм.

0 Сэтгэгдлүүд: