Надтай гэрлээч

Залуусын хайр дурлал, амьдралыг харуулсан романтик инээдмийн кинонд Хосоо хэмээх томоотой, эрдэм номондоо хичээнгүй, шудрага залуу Хулан хэмээх бүсгүй сэтгэл алдарсаар удалгүй сэтгэлээ илчилж сүй тавина. Гэтэл гай газар дороос гэгчээр Хосоогийн найз хөнгөн хуумгай Болд гэрт нь нэг найз хүүхнээ Хосоогын унтлаганы өрөөнд оруулснаас болон хуримаа хийхээр товлож байсан Хосоо Хулан нарын хооронд үл ойлголцол үүснэ. Улмаар Хулангын гэрийнхэн нь мэдэж настай өвөөгийнх нь сэтгэлийг тайвшруулахын тулд маргалдаантай ч гэсэн гэрлэхээр болно. Гэвч Хосоо өвөөд нь болсон явдлыг үнэнээр нь хэлнэ, мөн Хуланч үнэнийг нь мэднэ. Тэгээд л хуримаа хийгээд аз жаргалтай төгсөнө дөө.
Энд хулан бүсгүйн хувьд нэг талаас Хосоод туйлын итгэж чадаагүй юм болвуу гэж бодогдсон, нөгөө талаас Хосоо түүнийг үнэхээр араар нь тависан байсан бол Хулан бүсгүй түүнтэй суухгүй байсан нь зөв гэж санагдсан. Хосуудад харилцан итгэлцэл, үнэнч байдал гэдэг зүйл хамгаас чухал гэдгийг харуулахыг зорижээ. Ер нь тэгээд бие биедээ итгээд хамт амьдрахаар шийдсэн л бол хосуудын хэн хэн илүү харж билүү долоох хэрэггүй байх.
Сайн уу амьдрал минь
Тв коктель, Guys666 болон бусад залуу жүжигчид тоглосон энэхүү кинонд яах аргагүй оюутан насны дурсамжуудыг бодогдуулмаар их сургуулын оюутнуудын эргэн тойрон 3 хэсэг үйл явдал гарна. Эхний хэсэгт хайр дурлалын аз жаргалтай дуусч байгаагаар гарна. Энэ хэсгээс хүнийг итгээд уучлах хэрэгтэй, мөн хэрвээ нөгөө хүн чинь үнэхээр зөв тийшээгээ өөрчлөгдөж чадаж л байгаа бол, тийм итгэл найдвар төрүүлж байвал тэр хүний өмнөх амьдрал ер нь ямар пад байнаа гэсэн юм бодогжийлаа. Харин 2-р хэсэгт Цоомоо багшдаа дурлаад асприн ууж амиа хорлохыг завдаж, бас лаг R&B style-аар хувцаслачихсан багшдаа дуу дуулж өгч бариад элэг авнаа. Даанч харамсалтай нь Цоомоогийн дурлал бүтэлгүйтэн багш нь гэр бүл үр хүүхэдтэй болж таарна. 3-р хэсэгт харин Guys-ийн залуусын дунд .. за за үйл явдлыг нь ярихаас залхуурав :-p тэртээ тэргүй үзсэн хүмүүс мэдэж байгаа .. Эцсийн эцэст үнэн шудрага ялж гол дүрийн залуу сургуулийн дипломоо авч ээжийгээ баярлуулаад дуусна.
Шүрэн бугуйвч
Залуусын хайр дурлалыг үгүүлсэн яахав дажгүй л кино санагдсан. Зарим нэг үзэгдэл дээр жаахан паналтай болсон байна лээ. Жишээ нь тэр хуримын ордноос Намуун гээд охин нисэх хүртэл хуримын даашинзтайгаа лаг гүйдэг хэсэг. Өнгө мөнгөөний хуурамч хорвоод жинхэнэ хайраа олох гэж G-horoolliin (гэр хороолол) ядуу эмнэлэгийн сувилагч охин болж Итгэл хэмээх түүний шүрэн бугуйвчийг олж өгсөн залууг сориж танирхаар болдог хэсэг нь нэлээн дамжгүй санагдсан. Бас киноны заримхөгжилтэй хэсгүүд болох Итгэл гээд залуу Намуунааг олсныхоо дараа ажлаас нь гарч ирээд робот шиг лаг бүжиглэдэг бас англиар үе үе лаг лаг яринаа инээдтэй. Аав ээжийнхээ ятгалгаар ч юмуу, эсвэл мөнгө төгрөг, өнгө харсан амьдрал хэврэг, жинхэнэ хайр тэдгээр зүйлсээс илүү утга учиртай байхыг харуулсын боловуу гэж ойлгожийно.
Боолын гэрээ
Slaves contract хэмээх Comedy Art студын энэхүү эмгэнэлт бүтээлд ахмад болон залуу үеийн жүжигчид дамжгүй тогложээ. Хайр дурлалын, инээдмийн, аймшигийн, боевектой .. зэрэг олон төрлийн хэсгүүдтэй энэ киноны хүчирхийлэл, цус асгарсан хэсгүүдийг эс тооцвол логик агуулга нь тун дажгүй болжээ. Зураглал эд нар нь ч гэсэн. Өнөөгийн бидний эргэн тойрон байдаг л зүйлс гэхдээ тунг нь зарим талаар жаахан хэтрүүлсэн юм шиг санагдсан. Гэхдээ л тэр бүр бидэнд мэддэгдэхгүй хөшигний цаадах болж байгаа хор найруулж байгаа үйл явдлын нууц ноёнтонгууд гэмгүй юм шиг зүгээр өнгөрдөг зэргийг лаг харуулсан юм шиг санагдсан. Мөн түүнчлэн найз нөхөрлөл, хань ижил, ноён утсан хүүхэлдэй, ах дүүгийн эрхэм нандин харилцаа, хайр сэтгэл зэрэг маш олон төрлийн харилцааг харуулсын боловуу гэж. Хүн юуг болно эсвэл болохгүй гэдгийн заагыг мэддэг байх хэрэгтэй, мөнгөнөөс илүү хүнлэг чанар, зоосны нүхээр харж томчуулын гар хөл болж болохгүй гэдгийг залуучуудад харуулахыг зорижээ.Chicago Musical
Дээр үед анх тв-ээр гарч байхад нь нээх тоолгүй хальт үзжийсэн Чикаго хэмээх музиклын DVD ээжийн явуулсан кинонууд дотор нь байхаар нь сонирхож үзвээ. Richard Gere, Catherine Zeta Jones, Zellweger нарын тоглосон энэ бүтээл дуу, дүрс зураглал, бүжиглэлт зохиомж зэргээр үнэхээр тасархай болсон кино санагдсан. Гэмт хэрэгтэн бүсгүй Roxie-ийн фантазлаж уран дүрслэж байгаар үйл явдлууд өрнөдөг. Zeta Jones -> Velma-д, Richard Gere -> Billy-д тоглодог бөгөөд үнэхээр жүжиглэх, бүжиглэх, дуулах авъяасаа гаргажээ. Ялангуяа надад тэр хуульч Billy-ийн Roxie-д бүх үгийг зааж өгч хүүхэлдэй болгож байгаа болон бусад сэтгүүлчдийг хүртэл өөрийнхөөрөө утсан хүүхэлдэй болгон удирдан бүгдийг найруулж байгаа хэсгийн бас шүүх хурлын үерх хэсгийн дуулалт бүжиглэлт зэрэг нь нэлээн таалагдсан. Бүжиглэнэ барина гэж бол тасархай. Richard Gere, Zeta Jones нарын авъяас чадварыг үнээр биширсэн гэж. Аргагүй л Hollywood.За тэгээд сүүлийн нэг сарын дотор ч киногоор төдийгүй адал явдалаар дүүрэн л байлаа гэж. Хурим найр, төгсөлтийн баярууд, караоке, M-club, dancing, billiard, заал, бассейн, dota, poker .. гэх мэт анги, найз нөхдүүдтэйгээ. 7 жил улзалдаагүй 2 андтайгаа хүртэл уулздийн байна, ёстой л нөгөө тэнгэрлэг оршихуй нэвтрүүлэг шиг л юм болж байгаам даа хэхэ. Их идэсний маргааш өнжих гэхчээр нэг хэсэгтээ л жаахан нам гүм байхаас :-p, соёлын довтолгоогоо түр завсарлав. Хэсэг хугацаанд арай өөр юманд анхаарлаа төвлөрүүлий гэж .. :-)


5 Сэтгэгдлүүд:
sain uu? chi booliin gereeg yamar site-s vzsiin. bi bas goy kino vzmeer l bna.
RE:> Booliin gereeg Tengist uzsiin odoogoor net tavigdagui bhaa ..
Би надтай гэрлээч, сайн уу амьдрал, Чикаго 3-г үзсэн. Таалагдсан шүү. Бусдыг нь бол ёстой үзээгүйм байна. чиний дүгнэлтийг уншаад ерөнхийд нь ойлголо. :-)
guys -ийхан ч хамаагүй амьдралтай тоглодий шүү.. бусад нь ч "жүжиглээд" жоохон инээдтэй санагдаад байдийн
RE:> Booliin geree suuld garch baigaa mongol kino-nuudaas hamgiin gaigui ni gej bodjiino, bolomj bval uzchihed gemgui bhaa .. kk
Guys666-iinhan barag mongoliin ankhni Musical "Zun orson tsas"-iig togloj bsn, haramsaltai ni ter ued uzej chadaagui, huvisal production olon busad olon zaluu jujigchid niilj baigaad neg musical hiiheer tolovloj baigaa yum bilee.. Chicago-g uzesnees hoish musical taalagdaad baigaa gsen .. :)
Post a Comment