Үүнтэй төстэй хэрэв 100%-ийн байхаар стакантай усыг (зурагт үзүүлсэн) харвал стакан хоосон байна уу? аль эсвэл дүүрэн байна уу? сайн хардаа .. аль нь вэ??????? Магадгүй хамгийн сайн хариулт нь 1/2 дүүрэн устай эсвэл хагас нь хоосон. Аль эсвэл стакан нь арай томдсон байна ч юмуу, 100% байхаар асуувал хариулах боломжгүй ч гэж харагдаж байж болох юм. .. мөн өөр зөндөө хувилбарууд ч байж болохын.. Үүгээр юу гэх гээд байгаам бэ гэвэл философийн ч юмуу маргаан, мэтгэлцээн дэгдээхийг хүссэнгүй ээ. Зүгээр л олон янзаар ХАРЖ болж байнаа л гэх гэсийн. Бид нар заримдаа өөрсдийнхөө амьдралыг энэ стакантай усыг харж байгаа шигээр хараад байгаа юм шиг санагддын. Стаканд дүүрэн ус байхгүй байна, дундуур л ус байна, за бараг л усгүй байна, эсвэл хэн нэгэн талыг нь уучиж гэж гомдоллож ч юмуу, надад талыг л өгсөн байна гэж чамлаж харж болох юм. Үүнийг дүйж ойлговол хүссэн сургуулидаа сураагүй.., хүссэн ажилдаа орж чадаагүй.., надад мөнгө алга.., сайн найзууд.., сайн хань ижилч алга.., тэрнээс л болоод л би ийм байна.., энэ улс төрчдөөс болоод л ингэчлээ.. ...гэх мэт бичээд барагдахгүй нь... нийгмийн масс нь иймэрхүү байдлаар стакантай усыг хараад байх шиг.
Бас өөрөөр харж болох юм хоосон биш, талч гэсэн стаканд ус байна .. дүйцүүлж ойлгохнээ -> сэгсгэрч гэсэн ээж минь байна..., сиймхий ч гэсэн гэр минь байна... утаатай ч гэсэн УБ маань байна ...дууны бас нэг үг байдагдаа халаас хоосон ч надад эрх чөлөө байна.. гэдэг шигээр.
Хүний хүсэл гэдэг хязгааргүй зүйл.. хүний хүсэл биелэгдэхэд дахиад шинээр бий болж байдаг билээ. Энгийн жишээн дээр дурьдвал Батаа ажилдаа явган явдаг байжээ, машинтай болохыг хүсчээ. Хүсэл нь биелэгдэв Excel унадаг болж, эхэндээ сайхан л байв удалгүй сэтгэл дундуур болж. MarkII унах хүсэл төрж эхлэв, үүний дараагаар хүсэл нь хангагдах тусам цаашаа Harrier->LandCruiser->Benz -> Porshe->Ferrari-> Lamborghini->Maybah... хувьдаа онгоцтой болохыг хүртэл хүсээд явж өгнөдөө гэж.
Ус нэмэгдэхийн хирээр стаканч томроно. Ус үргэлж дундуур байдаг гэсэн санаа биш шүү, бид одоо байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай, талархалтай байж саваа томруулж түүнийхээ хирээр саалиа дүүрэн байлгахын төлөө урагшаагаа харан зүтгэх хэрэгтэй юм боловуу. Учир нь бид энэ -стакантай усны эзэд нь, эзэн хүнд эзний ухамсар гэж бий. Стакан цуурлаа бол засдаг, халтартлаа бол арчдаг ... энэ бол эзэн хүний хариуцлага .
Японы нэгэн сургуулийн профессорууд (ямар сургуулийг нь санадаггүй ээ..) ийм судалгаа хийжээ. Нийт оюутан, сурагчдын 5% нь амжилт гарган суралцдаг, 95% нь үгүй. Амжиллтай суралцаж байгаа оюутнуудыг ажиглахад ижил алдаагаа дахиж давтдаггүй болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлвэл АЛДААн дээрээсээ суралцадаг гэсэн үг. Бас бизнэст, нийгэмд 1/5 зарчим үйлчилж байдаг. Нийгмийн 20% нь баян чинээлэг, ололт амжилтаар дүүрэн хэсэг нь нийгмээ авч явжийдаг. Ажил дээрч гэсэндээ ихэвчлэн 1/5 зарчим үйлчилдэг гэдэг, 10 хүн тутмын 2 нь л ажиллаа яс хийдэг, амжилт гаргадаг, 8 нь дүр исгэдэг бас дагаж байдаг. Эдгээр 1/5 багтаж байгаа хүмүүс ч гэсэн АЛДААгаа давтдаггүй, бага давттдаг болох нь тогтоогджээ.
Он дуусах дөхөж байна хүмүүс, албан байгууллагууд, улс орон ...бүгдээрээ л улиран одож буй жилийнхээ ажил хөдөлмөр, ололт, амжилт бүхнээ дүгнэн цэгнэдэг билээ. Магадгүй хийсэн, бүтээсэн, оносон, хожсон, ... , ... нь сэтгэлд хүрэхгүй дундуур байж болох юм. Гэсэн хэдийч чамлахаар чанга атга гэгчээр дүгнэлт хийж АЛДАА-наасаа сургамж болгоод ирж буй шинэ ондоо илүүтэйгээр амжилт бүтээлээр дүүрэн, ..., ... гэх мэт товчхондоо стаканаа ч томруулж усаа ч дүүрэн байлгахыг хичээцгээе... (Ойлгомж муутай бичсэн бол уучлана буйзаа.)

13 Сэтгэгдлүүд:
Сайхан бичлэг байна. Гоё жишээ авчээ..Дундуур устай, эсвэл усгүй стаканыг хараад л хүн өөрийгөө ямар их устай байгаагаа мэдэрдэг байх. Ирэх онд стаканаа бүр их томруулаад түүгээрээ дүүрэн устай байхыг ерөөе!
RE:Unruu>> Баярлалаа.. :-), чамд ч бас!
Тал устай биш устай аяга л гэж байя ер нь хэхэ.
RE:SE>.. огт хоосон биш юм чинь устай л гэсэн үг... кк
Ирэх ондоо стаканаа дүүргээд том шинэ стакан худалдаж авах болтугай. Тэр нь ч бас удалгүй дүүрээд бүүр томыг... :D Амжилт хүсье!
xvv ahhahaah! nigmusun tumpente bolooro gej :D
RE:> хэхэ...хэрэв савыг нь төлөвлөгөө гэж үзвэл гүйцэтгэл нь ус нь болно.. Suvdaa нэгэн мөсөн пошик-той болоо.. гэсэн :-p хэхэ харин пошик чинь усгүй дон дон хийвдээ... гэсэн :-p хэхэ
PS: S дүүгээ дандаа явуулды шүү..зөвөөр ойлгоорой гэж :-)
Нэг хэсэгт ч өөрийгөө стакан ч үгүй юм байна гэж бодоод байсан чинь Харагдахгүй том савтай, тэрнийгээ олж харж чаддаггүй бололтойм... Яаж дүүргэнээ :-p
RE:Хүү> Баярлалаа.. :D, чамд ч бас амжилт!
Хүмүүс яг адилхан хоолондоо очерлон зогсоцгооно..
Эхний хүн хоолоо хараад "Өө дундуур байна ш дээ", харин дараагын хүн "Өө шөл байна ш дээ" гэж боджээ. Аль хүн нь илүү ухаантай вэ
RE:Баасанжаргал> ..comment үлдээсэнд баярлалаа ..аль нь ухаантай вэ? гэхээс илүүтэйгээр тэдгээр хүмүүсийг тухайн зүйлд яаж хандаж байна вэ? бас яаж харж байна вэ гэдгээр нь илүү зөв хандлагатай юу, эсвэл эерэг талаас нь харжийна уу гэдгийг дүгнэх байхаа гэж боджийна..
Здравия всем,
Самая стабильная [url=http://popplers.ru/]партнерская программа[/url] [b]Popplers.ru[/b] предлагает Вам сотрудничество на выгодных условиях. Мы покупаем ваш ру трафик по выгодным ценам. Владельцам сайтов, вебмагазинов и веб мастерам мы предоставляем выгодные условия, отзывчивую поддержку и проффесиональный подход в нелегком бизнесе рунета.
прекрасная возможность надежно заработать, выгодная рефферальная программа, направьте ваш ру трафик в нужное русло, в русло прибыли которое принесет вам [url=http://popplers.ru/]Адалт партнерка[/url] [b]Popplers.ru[/b] . Вывод средств в WebMoney или PayPal, возможность срочных выплат в любой день недели, личный подход к каждому адверту.
Цены на трафик за 1000 уникальных переходов:
DoorWays - 6у.е.
Popunder - 5у.е.
CJ - 5 у.е.
Clickunder - 4 у.е.
Ждем Вас в наших рядах!
Support: 498994074
Post a Comment