12/17/2008

Ингэхэд.. Та өнөөдөр инээмсэглэсэн үү? :-)

Ажилдаа түүртээд.., эсвэл ачаалалдаа стресстээд.. инээмсэглэлд та цаг гаргасан уу? Чин сэтгэлээсээ инээмсэглэж, инээж байгаа хүмүүсийг хархаар тэр орчны жавар үргэх шиг болдийшд :D, Дээр үед анх Dale Carneige-ийн цувралуудыг уншиж байхад инээмсэглэл ямар хүчтэй болох тухай мэддэг болж билээ. Их сургуульд байхад манай нөгөө ангийн нэг охин үргэлж инээмсэглэж явжийдаг байсын, ямар сайндаа л манай найзууд тэгдэг байсын Баясалын инээмсэглэсэн царайг хараад гашуудал зарласан гунигт автсан хүн ч инээмсэглэнээ.. гэж. :) Өөрөө ч бас Баясал нэртэй. Заримдаа бид өөрсдийнхөө инээмсэглэж байгаа эсэхээ ч мэдкүй явжийдаг юм шиг санагддын шд. Өөрийнхөө царайг толинд нэг хараад үзээрэй гэсэн .. хэхэ. Мөн хажууд сууж байгаа болон эргэн тойрныхоо бүх хүмүүст чин сэтгэлийн инээмсэглэл бэлэглээрэй.. :D, Үзэн яддаг, эсвэл дургүй байсан ч хамаагүй ээ чин сэтгэлээсээ инээмсэглэл бэлэглэвэл та ч бас эргүүлэн авах нь дамжиггүй.. Инээмсэглэлийг personal имиж бас брэнд-ээ болгоцгоое... :D

11 Сэтгэгдлүүд:

Bayasum said...

:)

sanakae said...

:-)

Mika said...

хэхэ, инээхгүй бол уйлах гээд байдийн гсн.ккк

tn192 said...

RE:> хэхэ... хайр үзэн ядалт хоёрын хооронд хуруу зай байдаг гэдэг шиг ... Инээх уйлах 2-ын хооронд ямар зай байдаг юм болдоо ... гэсэн :D

Мугуй дүрс said...

Уншаад инээмсгэлэв. Нээрээ л ажил ажил гэсээр байгаад яг боож үххэд бэлэн болчихож. :)

tn192 said...

Re:> .. харин тийн бид нар бараан царайлчаад өөрсдийгөө анзаардгүй яваад байдаг юм шиг байна лээ шд.. :p

Сумьяа said...

аль юм болгонд худлаа дүр эсгэж инээж явахав дээ. Заримдаа бас болохгүй үе их гарахымөө

xvv said...

Инээх гээд ярзайгаад байдгийн :-D

Nana said...

xvv ch yag tegnee tegne :P

tn192 said...

RE:Sumiya> ..Огт инээхгүй байснаас ганц удаа ч болов чин сэтгэлээсээ инээмсэглэсн нь дээрээ гэсэн.. :D

RE:Хүү> ...Урвайснаас ярзайсан нв дээрээ гэсэн .. хэхэх

RE:Nana> ...Мартагдсан аяалгуугын инээмсэглэлийг бүр мартчихсан байна шүү ... хэхэ

S said...
This post has been removed by the author.