/Гадаад нэрийг нь монголоор солиод оруулав/...Дорж, Батаа, Дулмаа гурван найз нэгэн арлын оронд амьдардаг байжээ. Дорж хөгжилтэй нийтэч нэгэн, Батаа харин дуугай ноомой нэгэн байж гэнэ. Цаг хугацаа явсаар, гурван найз найзласаар Дорж, Батаа хоёр Дулмаад зэрэг сайн болжээ. Дулмаа харин Доржид сайн байсан болхоороо Доржыг сонгожээ. Ингээд Дулмаа Дорж хоёр үерхэх болов. Нэгэн удаа Дорж арлаас усан онгоцоор холын өөр хот ороод ирэх ажилтай болж гэнэ. Дорж явахдаа найз Батаадаа түүнд Дулмааг харж хандаж байгаарай гэж захив. Гэтэл Доржын суусан онгоц замдаа живж гэнэ. Онгоцонд явсан дийлэнх хүмүүс нас барж гэнэ. Тийм мэдээ ч бас Дулмаагийн чихэнд хүрч гэнэ. Хэсэг хугацааны дараа Батаа Дулмаад хандан найз маань чамайг харж хандаж байгаа гэж захисан, одоо нэгэнт Дорж ирэхгүй болсон юм чинь чамтай сууя гэж гуйж гэнэ. Дулмаа зөвшөөрсөнгүй. Дулмаа хүлээсээр л .. 3 жил хүлээгээд ирэхгүй болхоор нь Батаад зөвшөөрчээ. Тэр 2 ч сууж хамт амьдрах болов. Гэтэл Дорж ослоос амьд гарсан байв. Дорж мэдэхгүй газар очиж 4 жил эмчилгээ хийлгэж гэнэ. Энэ хугацаанд Дулмаатай холбоо авах ямарч боломж байсангүй. Тэгээд эдгэрээд нутгаа зорисоор арал дээрээ иртэл Дулмаа Батаа хоёр үнэхээр аз жаргалтай хамт амьдарч байгааг сэм харж гэнэ. Дорж хэдийгээр өөрийгөө амьд байгаа гэдгийг Дулмаад хэлэхийг үнэхээр их хүсэж байсан боловч .. хоёр найзынхаа аз жаргалтай байдлыг огтхон ч эвдэхийг хүссэнгүй, юм өөрөөр иргэнэ гэж гадарлажийсан учир өөрийн аминч үзлээ үгүйсгээд өөрөөсөө илүүтэйгээр тэднийгээ сайхан амьдарч байгаад нь баярлаад тэдэнд огт мэдэгдэхгүйгээр буцаад яваад өгчээ...

4 Сэтгэгдлүүд:
зүүдээ гээд хулгайгаа гэгчээр өөрт тохиолдсон юмаа яриад байнуу гүй юу.. үлгэр этр гэцэн.. кк
RE:Баяан_сум> хэхэ.. надад тохиолдсон явдал бишээ,юм уншиж явсан чинь Дорж гэдэг хүнийг дотоод сэтгэлдээ ямар агуу хүн бэ гэж бодоод л оруулцын ...кк
RE:S==Sarnaichka> .. Suvdaa yag tegnee.. gesn heheh :p
Post a Comment