
Wireshark нь өмнө нь Ethereal нэрийн доор хэрэглэгдэж байсан GPL лицэнц (энэ нь үнэгүй нээлттэй эхийн лицэнц) бүхий сүлжээний пакетуудад шинжилгээ хийж, тухайн агшинд сүлжээнд ямар протоколууд ямөр өгөгдлийг зөөж байгааг ажиглан харах бололцоог олгодог хэрэгсэл юм. Зарим мэргэжил нэгт бус найзууд маань сүлжээ болон нууцлал, аюулгүй байдалтай холбогдолтой мэдээллүүдээ ойлгогдохгүй нэр томъёотой бичсэн, энгийн хүмүүст ойлгогдохоор бичиж бай гэж шүүмжлэсэн учраас зарим нэр томъёо-г тайлбарлаж аль болох ойлгомжтой байх үүднээс бичихийг хичээе. Бүдүүлэг нэгэн жишээгээр сүлжээний Протоколыг (Network Protocol) тайлбарлахнээ: хоёр компьютерийг хүн байсан гэж дүйцүүлж ойлговол: хоёр хүн мэдээж хоорондоо харилцахын тулд ямар нэгэн хэлээр ярина. Тэрийг нь хэлцэл буюу протокол гэж байгаан. Хүн чихээрээ сонсож, амаараа яридаг шиг компьютерийн сүлжээний картанд ч бас тэр протоколыг хүлээж авдаг RX, буцааж дамжуулдаг TX гэсэн техникийн модулиудтай. Хүний ам, чих нь эд, эсүүдээс бүрддэг шиг тэр электроникийн модуль нь ч бас микрочип, хагас дамжуулагч нараас бүрдэнэ... хэт гүнзгийрхээ болий :-p, хүмүүс орос, англи, франц... олон янзын хэлээр ярьдаг шиг компьютерууд хоорондоо TCP, UDP, HTTP, ICMP протоколуудыг хэрэглэнэ. Англи хэлний дүрэм гэдэг шиг эдгээр протоколуудад RFC(Request For Comment) гэх мэт олон улсын IETF, ITU.. байгууллагуудаас гаргасан стандартууд байдаг. Бас болоогүй хар яриа, албаны яриа гэж байдаг шиг дотроо бас протоколууд нь түвшинтэй гэж байгаа.. Заза жишээ сунжирчихлаа гэж. Энэ Wireshark гээд хэрэгсэл маань товчхондоо нөхдүүд ер нь юу яриад байна гэдгийг мэдэж болно. Ө.х тухай сүлжээний орчинд комьютерууд гэлтгүй төхөөрөмжүүд хоорондоо ямар протокол ашиглаж, яаж хоорондоо холбогдож байгаа болон түүгээр нь ямар өгөгдөл дамжиж явна гэдгийг анализ хийж болно гэсэн үг юм. Шоглоод хэлчихвэл хэрэгт дуртай тагнуулч гэсэн үг гэж... хэхэ. Windows дээр татаж авч суулгаад туршиж үзэх болно. Гол нь та халтар мултар ч хамаагүй сүлжээний протоколын хэлийг ойлгодог байх хэрэгтэй гэж...
Хаяг нь:
http://www.wireshark.org/download.htmlScreenshot:
10 Сэтгэгдлүүд:
Мэдмээр хэрэгсэл байна. Маш ойлгомжтой тайлбарлаж шүү tnx :)
RE:Unruu> Tnx ;)
Зул сарын баярын мэнд хүргье! Сайхан баярлаарай!
RE:3apaa>Баярлалаа.. :) you to Merry Christmas!
Сайхан баярлаарай Шинэ жилийн мэнд.
Блогийг маань линклэсэн явдалд баярлалаа. Би ч бас өөрийн блог дээрээ линкийг тань байршуулчихлаа.
Шинэ оны мэндийг хүргэе.
Шинэ жилийн мэнд. Сайхан баярлаарай.
Шинэ жилийн мэнд
RE:>Ч.Эрдэнэбат, Ганга, Сумъяа та бүхэнд бас шинэ оны гал халуун мэндийг хүргэе! :D
RE:> өө.. SE-г орхичихсон байна шдээ :p, Баярлалаа SE, шинэ оны мэнд! ;-) Wish you all the best!
Post a Comment