Ажлынхаа ахтай Эрдэнэтрүү ажлаар явлаа. Шөнө гараад давхичихлаа, хоноод маргааш өдөр нь ажлаа амжуулна. Шөнө дарханы замд хоёр ч том машиний аваар гарсан байхын. Ажлын ах ч нээх хурдалсангүй. Тэгж явсаар Эрдэнэтд очиж хоновоо. Урьд нь эрдэнэтд очиж байсан биш ажлаа амжуулчихаад хальт тэрүүгээр явав. Замын уулзварын гэрлэн дохион дээрээ дөрвөн тийшээ тентэй камер тавичихсан байна лээ лаг. Дүрс боловсруулагчтай зөрчил гаргасан машинуудын дугаарыг автоматаар бүртгэдэг болцын байхдаа л гэж боджийлоо. Ажлаа дуусгаад дарханаар дайраад орой гараад давхичихлаа. Ажлын ахын найз нь машинтайгаа цуг явав. Машины холын гэрлээ өндөр люмтэйгээр сольчихсон, дээрээс нь ангийн гэрэлтэй бүх гэрлээ зэрэг асаавал хурц гэрэлтэй манай машиний араас явжийсийн. Гэгээтэй үед ч эвтэй найртай 100 км/ц-ээс ч хэтрээгүй л дээ. Бүрэнхий болсон чинь харин араас гэрлээр хашраадаг байна шд тулж ирээд. Тэгээл манай машин зугтаачихсан, уралдаан эхлээд харанхуйд бараг 170 км/ц хүрсэн байхаа. :-p Хотруу ч гялас ороод ирсэн, хааяа тайван байдалд байдалд байснаас нэг тиймэрхүү эрсдэлтэй мэдрэмж ч бас зүгээр санагдсан. Заримдаа шөнө хотын төвөөр уралдах ч бас зүгээр шүү гэсэн.... :-)