7/30/2008




Цаг хугацаа орхин одсоор л нэг л мэдэхэд нэг насыг нэмлээ. 50-ын тал, 100-ийн 1/4 гэх мэт .. насалчихжээ. Саяхан л хориж болдгүй 20 нас этэр гээд л тэмдэглээд гүйжийсэн нэг л мэдхэд 25 хүрч байнаа гэж.. 25-ыг яадаг 25 нас гэмээр ч юм дээ... :-) хэлж мэдкүй ээ...Амархан юмаа, нэг талаас баярламаар ч юм шиг нөгөө төлөөс нас яваад жаахан тийм ч юм шиг. Мэдэхгүй юм дөө, :-p сүүлийн үед цаг хугацаа улам л давчуу бас хурдтай болоод байх шиг, Хорвоо дэлхий уужим хийх юм их байна гэдэг номны гарчиг шиг л тэгж их төлөвлөөд байгаа юмуу эсвэл ажил маань ойрдоо тэгж их нэмэгдээд байна уу, өдөр хоног сар нисэж өгч байнадаа. Магадгүй миний цаг хугацааг мэдэрдэг мэдрэмж маань алдагдсан ч байж болохийн.. Заза тэр ч яахав, аав ээж, найз нөхөд, хамаатан садан, ажилынхандаа төрсөн өдрөө өнөөдөр гэж хэлэхгүй байхаар шийдэв. Хэн нь санахыг жаахан ажиглая байз... :D

7/21/2008

Эрка

Эргээд ирээч
Өөдөөс үлээх бүгчим салхинд
Үнэнч хайрын сэтгэл бодлыг бүрхэнэ
Өөр юу ч биш зөвхөн түүнийг хүлээж
Өрөөндөө ганцаардан тааж ширтэнэ сууна

Аяар аяархан дуулж намайгаа уяраагаач
Аажим аажмаар дөхөж сэтгэлийг минь хөгжөөгөөч чи минь наддаа ирээч
Аялах дууг минь чи чагнаач
Амлах үгэнд чинь би согтохсон

Цонх даган бороон дусал урсаж
Салхин дотор минь зөвхөн гуниг байна
Зүрх сэтгэл минь зөвхөн түүн рүү
Зүсрэх бороо ширтэн ганцаар зогсоно

Зөөлөн зөөлнөөр үнсэж намайгаа энхрийлээч
Зөвхөн миний зүрхийг бүү шархлуулаач хонгор минь наддаа ирээч
Аялах дууг минь чи чагнаач
Амлах үгэнд чинь би согтохсон

Зүүдэндээ биш нүдээрээ хармаар байна
Зөөлөн зөөлөн үнсэж нойрноос сэрээ
Зөнгөөрөө биш зүрхээрээ мэдэрмээр байна
Зүрхийг минь бүү шархлуул сэтгэлийг минь сэргээ хонгор минь

Аялах дууг минь чи чагнаач
Амлах үгэнд чинь би согтохсон
Уруул шимэн үнсүүлж үзэхсэн
Унтах нойрноосоо чамтай сэрэхсэн

Үг: О.ДАя: Б.Лхагвасүрэн

7/20/2008


Read this document on Scribd: shift-happens-23665

7/04/2008

Борооны өмнөхөн бүрхэг тэнгэрт эрх чөлөөтэй дураараа элэн халин нисээд л ..