12/24/2008

Wireshark-ийн тухай..

Wireshark нь өмнө нь Ethereal нэрийн доор хэрэглэгдэж байсан GPL лицэнц (энэ нь үнэгүй нээлттэй эхийн лицэнц) бүхий сүлжээний пакетуудад шинжилгээ хийж, тухайн агшинд сүлжээнд ямар протоколууд ямөр өгөгдлийг зөөж байгааг ажиглан харах бололцоог олгодог хэрэгсэл юм. Зарим мэргэжил нэгт бус найзууд маань сүлжээ болон нууцлал, аюулгүй байдалтай холбогдолтой мэдээллүүдээ ойлгогдохгүй нэр томъёотой бичсэн, энгийн хүмүүст ойлгогдохоор бичиж бай гэж шүүмжлэсэн учраас зарим нэр томъёо-г тайлбарлаж аль болох ойлгомжтой байх үүднээс бичихийг хичээе. Бүдүүлэг нэгэн жишээгээр сүлжээний Протоколыг (Network Protocol) тайлбарлахнээ: хоёр компьютерийг хүн байсан гэж дүйцүүлж ойлговол: хоёр хүн мэдээж хоорондоо харилцахын тулд ямар нэгэн хэлээр ярина. Тэрийг нь хэлцэл буюу протокол гэж байгаан. Хүн чихээрээ сонсож, амаараа яридаг шиг компьютерийн сүлжээний картанд ч бас тэр протоколыг хүлээж авдаг RX, буцааж дамжуулдаг TX гэсэн техникийн модулиудтай. Хүний ам, чих нь эд, эсүүдээс бүрддэг шиг тэр электроникийн модуль нь ч бас микрочип, хагас дамжуулагч нараас бүрдэнэ... хэт гүнзгийрхээ болий :-p, хүмүүс орос, англи, франц... олон янзын хэлээр ярьдаг шиг компьютерууд хоорондоо TCP, UDP, HTTP, ICMP протоколуудыг хэрэглэнэ. Англи хэлний дүрэм гэдэг шиг эдгээр протоколуудад RFC(Request For Comment) гэх мэт олон улсын IETF, ITU.. байгууллагуудаас гаргасан стандартууд байдаг. Бас болоогүй хар яриа, албаны яриа гэж байдаг шиг дотроо бас протоколууд нь түвшинтэй гэж байгаа.. Заза жишээ сунжирчихлаа гэж. Энэ Wireshark гээд хэрэгсэл маань товчхондоо нөхдүүд ер нь юу яриад байна гэдгийг мэдэж болно. Ө.х тухай сүлжээний орчинд комьютерууд гэлтгүй төхөөрөмжүүд хоорондоо ямар протокол ашиглаж, яаж хоорондоо холбогдож байгаа болон түүгээр нь ямар өгөгдөл дамжиж явна гэдгийг анализ хийж болно гэсэн үг юм. Шоглоод хэлчихвэл хэрэгт дуртай тагнуулч гэсэн үг гэж... хэхэ. Windows дээр татаж авч суулгаад туршиж үзэх болно. Гол нь та халтар мултар ч хамаагүй сүлжээний протоколын хэлийг ойлгодог байх хэрэгтэй гэж...
Хаяг нь: http://www.wireshark.org/download.html
Screenshot:

12/21/2008

Нэгэн үлгэр..

/Гадаад нэрийг нь монголоор солиод оруулав/
...Дорж, Батаа, Дулмаа гурван найз нэгэн арлын оронд амьдардаг байжээ. Дорж хөгжилтэй нийтэч нэгэн, Батаа харин дуугай ноомой нэгэн байж гэнэ. Цаг хугацаа явсаар, гурван найз найзласаар Дорж, Батаа хоёр Дулмаад зэрэг сайн болжээ. Дулмаа харин Доржид сайн байсан болхоороо Доржыг сонгожээ. Ингээд Дулмаа Дорж хоёр үерхэх болов. Нэгэн удаа Дорж арлаас усан онгоцоор холын өөр хот ороод ирэх ажилтай болж гэнэ. Дорж явахдаа найз Батаадаа түүнд Дулмааг харж хандаж байгаарай гэж захив. Гэтэл Доржын суусан онгоц замдаа живж гэнэ. Онгоцонд явсан дийлэнх хүмүүс нас барж гэнэ. Тийм мэдээ ч бас Дулмаагийн чихэнд хүрч гэнэ. Хэсэг хугацааны дараа Батаа Дулмаад хандан найз маань чамайг харж хандаж байгаа гэж захисан, одоо нэгэнт Дорж ирэхгүй болсон юм чинь чамтай сууя гэж гуйж гэнэ. Дулмаа зөвшөөрсөнгүй. Дулмаа хүлээсээр л .. 3 жил хүлээгээд ирэхгүй болхоор нь Батаад зөвшөөрчээ. Тэр 2 ч сууж хамт амьдрах болов. Гэтэл Дорж ослоос амьд гарсан байв. Дорж мэдэхгүй газар очиж 4 жил эмчилгээ хийлгэж гэнэ. Энэ хугацаанд Дулмаатай холбоо авах ямарч боломж байсангүй. Тэгээд эдгэрээд нутгаа зорисоор арал дээрээ иртэл Дулмаа Батаа хоёр үнэхээр аз жаргалтай хамт амьдарч байгааг сэм харж гэнэ. Дорж хэдийгээр өөрийгөө амьд байгаа гэдгийг Дулмаад хэлэхийг үнэхээр их хүсэж байсан боловч .. хоёр найзынхаа аз жаргалтай байдлыг огтхон ч эвдэхийг хүссэнгүй, юм өөрөөр иргэнэ гэж гадарлажийсан учир өөрийн аминч үзлээ үгүйсгээд өөрөөсөө илүүтэйгээр тэднийгээ сайхан амьдарч байгаад нь баярлаад тэдэнд огт мэдэгдэхгүйгээр буцаад яваад өгчээ...

12/17/2008

Ингэхэд.. Та өнөөдөр инээмсэглэсэн үү? :-)

Ажилдаа түүртээд.., эсвэл ачаалалдаа стресстээд.. инээмсэглэлд та цаг гаргасан уу? Чин сэтгэлээсээ инээмсэглэж, инээж байгаа хүмүүсийг хархаар тэр орчны жавар үргэх шиг болдийшд :D, Дээр үед анх Dale Carneige-ийн цувралуудыг уншиж байхад инээмсэглэл ямар хүчтэй болох тухай мэддэг болж билээ. Их сургуульд байхад манай нөгөө ангийн нэг охин үргэлж инээмсэглэж явжийдаг байсын, ямар сайндаа л манай найзууд тэгдэг байсын Баясалын инээмсэглэсэн царайг хараад гашуудал зарласан гунигт автсан хүн ч инээмсэглэнээ.. гэж. :) Өөрөө ч бас Баясал нэртэй. Заримдаа бид өөрсдийнхөө инээмсэглэж байгаа эсэхээ ч мэдкүй явжийдаг юм шиг санагддын шд. Өөрийнхөө царайг толинд нэг хараад үзээрэй гэсэн .. хэхэ. Мөн хажууд сууж байгаа болон эргэн тойрныхоо бүх хүмүүст чин сэтгэлийн инээмсэглэл бэлэглээрэй.. :D, Үзэн яддаг, эсвэл дургүй байсан ч хамаагүй ээ чин сэтгэлээсээ инээмсэглэл бэлэглэвэл та ч бас эргүүлэн авах нь дамжиггүй.. Инээмсэглэлийг personal имиж бас брэнд-ээ болгоцгоое... :D

12/16/2008

..Яаж харж байна вэ..?

Дээр үед сувецийн сувагт ийм явдал болж бөөн маргаан дэгдэж байжээ. Юу болов гэхээр сувгын нэг талаас нөгөө талруу усан онгоцыг зөөх хэрэг гарч л дээ. Бүтнээр нь зөөх боломжгүй байсан тул хэсэг хэсгээр нь хувааж байгаад зөөх болов. Зөөгөөд нөгөө талд нь гаргаад угсраад байж , нэг харсан чинь онгоц яг талаараа хуваагдсан байв. Онгоцны тал нь сувгийн наад талд нь нөгөө хагас нь цаад талд нь байв. Асуулт ч эхэллээ шүү .. хөлөг онгоц хаана байна вэ??????? сувгын хоёр талд өөр өөр улсууд байсан гэвэл онгоц яг аль улсын нутаг дэвсгэрт байна вэ?????? .. Тухайн үеийн хүмүүс мөн философичид тэнд бөөн маргаан, мэтгэлцээн болж байжээ.. Энэ маргааныг яаж төгсхийг..., бас ЯАЖ ХАРАХыг танд үлдээлээ...

Үүнтэй төстэй хэрэв 100%-ийн байхаар стакантай усыг (зурагт үзүүлсэн) харвал стакан хоосон байна уу? аль эсвэл дүүрэн байна уу? сайн хардаа .. аль нь вэ??????? Магадгүй хамгийн сайн хариулт нь 1/2 дүүрэн устай эсвэл хагас нь хоосон. Аль эсвэл стакан нь арай томдсон байна ч юмуу, 100% байхаар асуувал хариулах боломжгүй ч гэж харагдаж байж болох юм. .. мөн өөр зөндөө хувилбарууд ч байж болохын.. Үүгээр юу гэх гээд байгаам бэ гэвэл философийн ч юмуу маргаан, мэтгэлцээн дэгдээхийг хүссэнгүй ээ. Зүгээр л олон янзаар ХАРЖ болж байнаа л гэх гэсийн.


Бид нар заримдаа өөрсдийнхөө амьдралыг энэ стакантай усыг харж байгаа шигээр хараад байгаа юм шиг санагддын. Стаканд дүүрэн ус байхгүй байна, дундуур л ус байна, за бараг л усгүй байна, эсвэл хэн нэгэн талыг нь уучиж гэж гомдоллож ч юмуу, надад талыг л өгсөн байна гэж чамлаж харж болох юм. Үүнийг дүйж ойлговол хүссэн сургуулидаа сураагүй.., хүссэн ажилдаа орж чадаагүй.., надад мөнгө алга.., сайн найзууд.., сайн хань ижилч алга.., тэрнээс л болоод л би ийм байна.., энэ улс төрчдөөс болоод л ингэчлээ.. ...гэх мэт бичээд барагдахгүй нь... нийгмийн масс нь иймэрхүү байдлаар стакантай усыг хараад байх шиг.

Бас өөрөөр харж болох юм хоосон биш, талч гэсэн стаканд ус байна .. дүйцүүлж ойлгохнээ -> сэгсгэрч гэсэн ээж минь байна..., сиймхий ч гэсэн гэр минь байна... утаатай ч гэсэн УБ маань байна ...дууны бас нэг үг байдагдаа халаас хоосон ч надад эрх чөлөө байна.. гэдэг шигээр.

Хүний хүсэл гэдэг хязгааргүй зүйл.. хүний хүсэл биелэгдэхэд дахиад шинээр бий болж байдаг билээ. Энгийн жишээн дээр дурьдвал Батаа ажилдаа явган явдаг байжээ, машинтай болохыг хүсчээ. Хүсэл нь биелэгдэв Excel унадаг болж, эхэндээ сайхан л байв удалгүй сэтгэл дундуур болж. MarkII унах хүсэл төрж эхлэв, үүний дараагаар хүсэл нь хангагдах тусам цаашаа Harrier->LandCruiser->Benz -> Porshe->Ferrari-> Lamborghini->Maybah... хувьдаа онгоцтой болохыг хүртэл хүсээд явж өгнөдөө гэж.

Ус нэмэгдэхийн хирээр стаканч томроно. Ус үргэлж дундуур байдаг гэсэн санаа биш шүү, бид одоо байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай, талархалтай байж саваа томруулж түүнийхээ хирээр саалиа дүүрэн байлгахын төлөө урагшаагаа харан зүтгэх хэрэгтэй юм боловуу. Учир нь бид энэ -стакантай усны эзэд нь, эзэн хүнд эзний ухамсар гэж бий. Стакан цуурлаа бол засдаг, халтартлаа бол арчдаг ... энэ бол эзэн хүний хариуцлага .
Японы нэгэн сургуулийн профессорууд (ямар сургуулийг нь санадаггүй ээ..) ийм судалгаа хийжээ. Нийт оюутан, сурагчдын 5% нь амжилт гарган суралцдаг, 95% нь үгүй. Амжиллтай суралцаж байгаа оюутнуудыг ажиглахад ижил алдаагаа дахиж давтдаггүй болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлвэл АЛДААн дээрээсээ суралцадаг гэсэн үг. Бас бизнэст, нийгэмд 1/5 зарчим үйлчилж байдаг. Нийгмийн 20% нь баян чинээлэг, ололт амжилтаар дүүрэн хэсэг нь нийгмээ авч явжийдаг. Ажил дээрч гэсэндээ ихэвчлэн 1/5 зарчим үйлчилдэг гэдэг, 10 хүн тутмын 2 нь л ажиллаа яс хийдэг, амжилт гаргадаг, 8 нь дүр исгэдэг бас дагаж байдаг. Эдгээр 1/5 багтаж байгаа хүмүүс ч гэсэн АЛДААгаа давтдаггүй, бага давттдаг болох нь тогтоогджээ.

Он дуусах дөхөж байна хүмүүс, албан байгууллагууд, улс орон ...бүгдээрээ л улиран одож буй жилийнхээ ажил хөдөлмөр, ололт, амжилт бүхнээ дүгнэн цэгнэдэг билээ. Магадгүй хийсэн, бүтээсэн, оносон, хожсон, ... , ... нь сэтгэлд хүрэхгүй дундуур байж болох юм. Гэсэн хэдийч чамлахаар чанга атга гэгчээр дүгнэлт хийж АЛДАА-наасаа сургамж болгоод ирж буй шинэ ондоо илүүтэйгээр амжилт бүтээлээр дүүрэн, ..., ... гэх мэт товчхондоо стаканаа ч томруулж усаа ч дүүрэн байлгахыг хичээцгээе... (Ойлгомж муутай бичсэн бол уучлана буйзаа.)

12/14/2008

APNIC онлайн сургалт IPv6

Asia Pacific Network Information Centre-ээс Датаком ХХК-ийн спонсортай зохион явагдсан IP хувилбар 6 онлайн сургалт амжилттай болж өндөрлөв. IPv6 хаяглалт, IPv6 архитерктур ба үйл ажиллагаа, IPv6 хөрвүүлэлт гэсэн 3 өдрийн сургалт явагдав. Дэлхий даяр бидний одоогийн хэрэглэж байгаа 32 битийн real IPv4 маань хомсдолд орж дотоод сүлжээний private хаягуудыг хэрэглэх болсон билээ. Тиймээс ойрын ирээдүйд 128 битийн IPv6-ийг нэвтрүүлснээр бараг л дэлхий дээрх бүх сүлжээнд холбогдож болох бүх тоног төхөөрөмжүүд: хиймэл дагуулаас эхлээд машин, PC, гар утас, гэрийн хөргөгч, TB ... гэх мэт юу байдгын тэдгээрийг хооронд нь давтагдахгүйгээр real хаяглаж тэдгээрт сүлжээний дурын хэсгээс хандаж болох боломжтой болох юм. Ухаандаа та гэртээ зурагтаа ч юмуу унтраахаа мартаад гарсан бол интернэттэй дурын газраас л зурагтруугаа хандаад унтраачихач болох юм. Мэдээж энд хэрэглэгчийн нэр, нууц үг шалгах, нууцлал аюулгүй байдал зэрэг асуудлуудыг авч үзсэн байх байх.
IPv4 болон IPv6-ийн хаяглалтын жишээг харицуулвал:
IPv4 192.168.1.20 гэж хэрэглэгддэг байсан бол IPv6-д
2001:DB8:124C:C1A2:BA03:6735:EF1C:683D гэх жишээтэй юм байна.
Сургалтын материалуудыг электрон хэлбэрээр дараах хаягаар орж татаж авч болно.





















Бэлэг өгөөч ..


Хөгжилтэй ч гэх юмуу сэргэлэнч байж магадгүй нэг болсон явдлын талаар бичих гэсийн. 4 настай, 6 настай хоёр ах дүү байсан байна. Зул сарын баярын өмнөхөн эмээгийндээ очиж хонохоор болжээ. Барууны соёлтой, христийн шашинтай гэр бүл байж гэнэ. Эмээгийндээ очоод хоолоо идээд унтахаар болохийнх нь өмнө эмээ нь за хүүхдүүд минь мөргөл хийгээд унтаарай гэж гэнэ. Бага дүү маш чангаар мөргөл хийж байна гэнэ. ... Бурхан минь надад зул сарын баяраар Playstation 3 өгөөч.. Nintendo бас .. Бас унадаг дугуй өгөөч ... гээд маш чангаар залибарч байж гэнэ. Ах нь дүүдээ хандан чамайг чангаар мөргөлөө гээд бурхан сонсохгүй ш дээ гэж уурлажээ. Дүү нь хариуд нь бурхан сонсохгүйч эмээ сонсийшдээ гэжээ... :D

12/09/2008

HW01.. DOTA Team, Happy New Year ..:D :P

Send your own ElfYourself eCards

12/08/2008

Cisco PIX галтхана #3 - Галтханын үндсэн командууд

Chapter3
3 PIX Галтханын үндсэн командууд

Энэ хэсэгт үндсэн командын мөрийн холболтын байгууламжын командууд (CLI), нөөцлөх хадгалах болон буцаан сэргээх командууд, “show”-командын дэд хэсгүүдийг үзэх болно.

Командын мөрийн холболтын байгууламжын (CLI) үндсэн командууд.


Зураг 3.1 Терминалаар холбогдсон байгаа нь

PIX Галтхана нь Cisco 2600, 3600 зэрэг рутер төхөөрөмжүүдийн адил IOS үйлдлийн систем дээр ажилладаг болхоор командын интерфэйс нь ерөнхийдөө ижилхэн, харин дийлэнх командууд нь ялгаатай байдаг. enable командаар privledged горимд орно, ?-ын тэмдэгээр хязгаарлагдмал болоод давуу эрхтэй горимуудад командуудын жагсаалтыг харна, глобал тохиргооны горимд орохдоо conf t ашиглаж орно. Мөн тусламжын help зэрэг командууд байгаа зэрэг нь бидний өмнө нь CCNA дээр үзсэн ерөнхий командууд байгаа юм. enable password командаар 3-16 тэмдэгтийн урттай үсэг, тоо, тусгай тэмдэгтүүдийг ашиглан, нууцлалын кодлол ашиглах эсэхийг зааж, давуу эрхтэй горимд орох нууц үгийг өгнө. hostname командаар хостын нэрийг өгнө. Жнь:

Pixfirewall(config)#hostname isp

isp(config)#

Консолийн идэхгүй байх хугацааг тохируулахдаа:
isp(config)#console timeout 25
гэж өгвөл ямарч идэвхитэй үйл ажиллагаа консолоор явагдахгүй байвал 25 минутын дараа консолоос гаргах болно. Түүнчлэн telnet, ssh-ын timeout хугацааг зааж өгч болно. Анхдагч утга нь 0 байдаг нь хугацаагүй гэсэн үг юм.

Анхааруулгын мэдээлэл гаргахад зориулагдсан гурван төрлийн banner комманд байдаг. Давуу горимд орохын өмнө гарах мэдээллийг banner exec коммандаар, виртуал терминал болох telnet болон ssh-ээр давуу эрхтэй горимд холбогдоход гарах мэдээллийг banner login коммандаар, терминалаар холболт тогтоход banner motd коммандаар тус тус бичиж өгнө.

isp(config)#banner exec Anhaar! Ta Isp toviin tohooromjind nevtreh gej bna.

Баннерийг устгахдаа:
isp(config)#clear banner гэж өгнө.

Баннерийг харахдаа:
isp(config)#show banner гэж өгнө.

Ажиллаж байгаа тохиргооны файлыг харахдаа:
isp#show running-config гэж бичиж интерфэйсүүд, хостын нэр, тохиргоонууд, кодлогдсон нууц үг гэх мэт тохиргооны мэдээллүүдийг харж болно.

Тэжээл салаад дахин эхлэх үеийн хадгалагдсан тохиргооны мэдээллийг харахдаа:
isp#show startup-config

Ажиллаж буй тохиргоондоо өөрчлөлт оруулаад хадгалах болвол:
isp#write memory

Харин устгахдаа:
isp#write erase гэж бичихэд устахыг баталгаажуулаж асууна. Yes гэж өгөөд унтраагаад дахин эхлүүлвэл анхдагч тохиргооны файлаас тохиргоог уншина.

Унтраагаад дахин эхлүүлэхдээ:
isp#reload командыг бичиж баталгаажуулан yes гэж өгнө.

Сүлжээн дэх хостын нэрийг өгөхдөө:
isp#(config)#name 202.72.241.3 IspWeb гэж өгнө.

Сүлжээний TFTP серверийг файлын замтай цуг тохируулахдаа:
isp(config)#tftp-server 202.72.241.3 cisco/config/pix/backup

Сул байгаа болон ашиглагдаж байгаа санах ойн хэмжээ, мөн нийт санах ойн хэмжээг харахдаа:
isp#show memory командыг бичнэ.

Төв процессорийн ачааллыг харахдаа:
isp#show cpu usage командыг бичнэ.

Cisco PIX Галтханын хувилбар, төхөөрөмжийн менежерийн хувилбар, төхөөрөмж асаад хэр хугацаа өнгөрч байгаа, BIOS, Flash, RAM, CPU, интерфэйсүүдийн MAC хаяг, ажиллагааны идэхижүүлэлтийн түлхүүр, сериалын дугаар зэрэг мэдээллүүдийг харахдаа.
isp#show version командыг бичнэ.

Сүлжээний интерфэйсүүдийн бүх IP хаягийг харахдаа:
isp#show ip address командыг бичнэ.

Интерфэйсүүдийн логик нэрийг харахдаа:
isp#show nameif командыг бичнэ.

Интерфэйсүүдийн төлөв, хурд, хаяг, мөргөлдөөн үүссэн эсэх, пакетийн алдаа гэх мэт чухал мэдээллүүдийг харахдаа:
isp#show interface командыг бичнэ. гэх мэт..


12/07/2008

Элсэн зураг

Love 2008


Animal Planet


Painting


Let’s get together

12/03/2008

Италиар Аялахыг Хүсэж Байна уу..



Та Италиар Аялахыг Хүсэж Байна уу.. Тухайн цаг үедээ дэлхий соёл иргэншлийн төвүүдийн нэг нь болж байсан хүчирхэг гүрэн эртний ромын соёл иргэншлийн үлдэгдэл олон хөшөө дурсгал, уран барилгууд, олон гладиаторуудын цусаа урсгаж байсан колисиум зэргийг үзэж сонирхохыг хүсдэггүй хүмүүс цөөхөн байдаг байх. Юм өөрчлөгднө гэж, ийм боломжийг виртуалиар интэрнэтээр үзэж сонирхох боломжийг энэ сайт олгож байна. Энэхүү сайт нь виртуал орчинд 360 градусаар бүх чиглэлд харж болох 200 panorama-тай, 3000-аад өндөр нятаршилтай зурагтай, түүнчлэн аудио guide-ийг ipod-доо татаж авч болох юм. Хаяг нь http://www.italyguides.it/. Сонирхоод үзээрэй хөгшин европын нэг хэсэгтэй танилцах боломж. Италын ром, винэц, флоренц, писа ... зэрэг бүх томоохон хотуудаар нь виртуал аялал хийх юм.

12/02/2008

Mona Lisa-ийг MS Paint-р зурсан нь ..

12/01/2008

Дэлхийн алдартнууд нэг дор ..

Дэлхийн алдартай хүмүүс хэмээх энэхүү зурагнаас та хичнээн танидаг хүн олж чадах вэ? нэрлэвэл бүр сайн шүү гэсэн .. :-) Зурган дээр нь дараад томоор харж болно.