1/22/2009

MPLS


Компьютерийн сүлжээ болон харилцаа холбоонд packet-switched(пакет солилцдог) сүлжээний бүлд хамаарагдах MPLS(Multi Protocol Label Switching) гэдэг өгөгдөл зөөх механизм байдаг. MPLS нь OSI загварын давхрага 2(Datalink Layer) болон давхрага 3(Network Layer) хооронд ажилладаг учраас заримдаа 2.5 түвшиний протокол ч гэж нэрлэгддэг. Энэ нь протокол нь өгөгдлийн үйлчилгээний загвар (datagram service model)-ийн circuit-based хэрэглэгчид болон packet-switching хэрэглэгчдийн хооронд нэгдсэн өгөгдөл зөөх үйлчилгээгээр хангагдсан юм. IP пакет болон ATM,SONET, Ethernet фреймуудийг агуулсан өөр өөр төрлийн траффикуудыг зөөхөд хэрэглэгддэг. Тиймээс multiprotocol буюу олон төрлийн протокол гэдэг. Мөн нэмж хэлэхэд QoS(Quality of Service) буюу сүлжээний хурдыг хязгаарлах, болон manage хийхэд хялбархан, мөн траффикийг хурдан дамжуулалтыг хийдэг тул энэ техник нь өөр өөр төрлийн трафикуудын холимгыг түргэн шуурхай зөөвөрлөдөг зэрэг учир холбогдын улмаас өргөн хэрэглэгддэг болсон байна. Гадаадын олон сүлжээний үйлчилгээ үзүүлэгч газрууд дараа үеийн ухаалаг сүлжээг бий болгоход MPLS чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ярилцаж байна. Одоогийн байгаа сүлжээний дэд бүтцэд, орчин болоод өөр өөр технологуудын өөрлөлт хийхгүйгээр тэдгээрийн хооронд хялбархан интеграц хийж болох эдийн засгийн хувьд үр ашигтай шийдэл юм. Түүнчлэн MPLS-ийн бүрэлдэхүүн хэсгүүдэд Layer3 VPN-үүд, Layer2 VPN-үүд,GMPLS болон IPv6 зэрэг нь хамаарагддаг. IETF-ийн баримт бичиг RFC3107, RFC4781-д дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.

0 Сэтгэгдлүүд: