1/18/2009

Nagios систем


Интернэт болон сүлжээгээр үйлчилгээ үзүүлэгч газруудад тухайн сүлжээн дотроо байгаа тоног төхөөрөмжүүд, серверүүд болон workstation-уудаа онлайнд холбогдсон хугацаа болоод найдвартай ажилласан эсэхийг хянаж мэдэх хэрэгцээтэй байдаг билээ. Тиймээс тухай ISP/SP байгууллагуудын 24/7 ажиллладаг NOC(Network Opreration Center) дээр ажиллаж байгаа операторуудад ямар нэгэн сервер жишээлбэл вэб сервер байдаг ч юмуу эсвэл тоног төхөөрөмжүүд DOWN буюу сүлжээний орчинд хариу өгөхгүй, байхгүй болвол дуут дохиолол өгч дэлгэц дээр alarm гармагц түргэн шуурхай асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ зайлшгүй тулгардаг билээ. Nagios систем нь үүнд туслах зориулалтаар гарч ирсэн бөгөөд 10 жилийн хөгжүүлэлт, дэлхий даяар 100000+ node байдаг best open source шагнал хүртэж байсан, GPL лицэнз бүхий нээлттэй эхийн систем юм. Систем болон сүлжээний элементүүдийг мод, тойрог зэргээр топологиор оруулан IP,SNMP зэргийг хянах, цаг минут өдөр сар жилээр олон төрлийн тайлан графикуудыг гаргах зэрэг харьцангуй өргөн боломж бүхий функцүүдтэй хэрэгсэл юм. Үнэгүй учир татаж авч болно. Manual, document эд нар нь байгаа.

Дэлгэрэнгүйг: http://www.nagios.org/

4 Сэтгэгдлүүд:

Bayasum said...

ёсссстой хэрэгтэй материал байна даа.. ииийх баярлалаа..
30 -д хост-той сүлжээнд ашиглахад томдохгүй биддэ? эсвэл бүр том системүүдэд хэрэглэгддиймүү?

Bayasum said...

даанч windows биш юмдаа.. виндовс -н орчинд ажилладаг ийм про байна уу? манай SCADA -н сүлжээний RTU -г хянах про хэрэгтэй байгаамаа..

tn192 said...

RE:bayasum>tnx..:-), аан, 30 хосттой системд томдохгүй ээ, 1 хост байсан ч болно. Windows дээр ажилладаг төстэй програмуудаас миний туршиж байснаас хамгийн гайгүй гэж үзсэн нь "IP Switch What's Up" гээд програм байгаа, http://www.whatsupgold.com/ энэ сайт дээр байгаа,trial-ийг нь татаж авч туршиж болно. Үнэ нь 995$ гэсэн байна. crack-ийг нь Баясаа torrent энэ тэр ашиглаад өөрөө хайж олоод Save Money хийчихнэ биздээ. Good luck! ;)

boloroo said...

hi nagios-н ажиллагааны талаар мэдээлэл өгч туслаач, их хэрэгтэй мэдээлэл байна :)