2/18/2009

Бэлэг авах нь...


Хүнээс бэлэг аваад баярладаггүй хүн гэж ер нь ховор байх. Жижигхэн байсан ч гэсэн чин сэтгэлээ зориулсан бэлэг гэдэг үнэхээр үнэ цэнэтэй юм. Түрүү 7 хоногт манай ажлын газраас байгууллага дотроо Монита зохион явуулваа тэгээд үл мэдэгдэх найзаасаа Ernest Hemingway-ийн Fiesta:The sun also rises гэдэг ном аваад баярласан. Бас хоёр найзаасаа валентин шоколад аваад. :). Шинэ жилээс хойш ер нь бэлэг, талархлын захиа, шоколад эд нар найзуудаас тасралтгүй ирээд нэлээн surprise, бас урам зориг, хайр авч байна гэж. Тэгээд өмнө нь гэнэтийн gift-ээр big surprise хийж байсан хүмүүсийг бүгдийг дурсаж бодлоо. Тэгтэл нэг юм сонин юм ажиглагдаж байнаа. О үсгээр эхэлсэн болон Оюун-тай хүмүүс нэлээн том surprise хийж байсым байна. 10 жилд байхдаа Оюун-****** гэдэг охиноос төрсөн өдрөөрөө гэнэтийн бэлэг, Tupac Оюунаагаас өөрийнхөө хамгийн хайртай зараа хүүхэлдэйгээ бэлэглэж байсан (нандигнаж байсан хүүхэлдэйгээ надад өгсөнд so happy байсан), Их сургуульд байхдаа Оюун****аас валентиар зүрхэн хэлбэртэй шоколад авч байсан (надад үнэхээр гоё байсан, гэхдээ даанч тэр үед надад үнэхээр таалагдсан гэдгээ түүнд илэрхийлж чадаагүй юм), мөн 4-р курст байхад шинэ жилээр нэг чимэглэсэн гоё хайрцгыг зөөгч ирээд энийг танд нэг эмэгтэй өгч байна гэв. Би тухай үедээ андуурсийн боловуу гэж бодоод асуутал танд өгсөн гэв. Онгойлгоод үзтэл жижиг одууд байв. Цуг сууж байсан нэг найз маань 247 ширхэг байгаа байхаа ширхэг болгоныг нь гараараа хийдэг гэдгийг нь сонсоод тэр үед big surprise болж байлаа. Тэрийг О*** (*о*о гэж дууддагын) өгснийг сүүлд нь мэдсэн. Үнэхээр баярласышүү тэр үед :D. Хамгийн сүүлд Оюун********аас шинэ жилээр бэлэг, урам эрч хүч хайрласан талархлын захиа, valentine-аар өгсөн шоколад эд нарт бас баярлалаа. Эцэст нь надад чин сэтгэлээ шингээж бэлэг өгөн надад аж жаргал, хайр, баяр баясагалан, инээд хөөртэй цуг амьдралын сайхан мөчүүдийг мэдрүүлж гэнэтийн бэлэг өгч байсан эдгээр Оюун-аар эхэлсэн найзууддаа болон бусад энд дурдаагүй олон андууд, ах дүү, найз нөхөд, анги, ажлынхандаа дахин чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлэе. (Мөн тухайн үедээ бэлэгнийх нь хариуг бариж чадаагүй зөндөө хүмүүс байгаа, тэднээсээ бас хүлцэл өчий) Энэ бүгд миний дурсамжуудын л нэг, зүгээр л дурсаж бичсий шүү зөвөөр ойлгоно уу. :)

4 Сэтгэгдлүүд:

Bayasum said...

би дээр уул нь чамд ассссар том surprise өгөх гэж байсийшд.. даанч нэр маань Оюун биш болхоор больцийн..

tn192 said...

Баяасум:> хэхэ, нэрээ солиулчихаа Баясгалантоюун болгоод гэсэн.. :p, хэхэ

Anonymous said...

hey tnx bayarlasanaa ilerhiilsend very much. bi ug ni hund geriting yum uu setgeliin beleg uguh ih durtai tiim bolooch ter uu humuust uguh ni ih bdag hehe my nz chini buyantai hun bhgui yu uu daa humuus chamd urgelj uram zorig erch huch ugch bh gostoi hun bhgui yu daa hu hehe unen shuu hehe nz ni uuniig say l unshlaa ih taalagdlaa hu hehe hund ugsunuuree ter hunii bayar bayasgalang iluu mederdeg yum aa hu zaza tgd chamd iluu ih bayarlaa hu tuukaa

tn192 said...

Tungaa-даа комент үдээсэнд баярлалаа, :), бас дахин баярлалаа.. ;D