5/06/2009

ABU Robocon 2009 Mongolia

4 сарын 18-нд уламжлал ёсоороо бөхийн өргөөнд Робокон 2009 Монгол "Ялалтын бөмбөгрүү хамтдаа" тэмцээнийг хэсэг ангийн анд нартайгаа үзэж сонирхвоо. Энэ жилийн хувьд харьцангуй цөөн багууд оролцсон байлаа. Даалгаварын хувьд роботын шинэ үе эхлэж байна гэж хэлж болохуйц хүндэрсэн байв. Учир нь автомат болон гар удирдлагатай машинууд хоорондоо хамтран ажиллаж уулыг давж, модыг сүлжин очих газраа ирээд дамнуурга (каго) дээрх роботоо буулгаж гурван бөмбөрийг цохих даалгавартай байв. МУИС-ийн Unitel1,2 багын роботууд маш сайн ажиллаж байсан бөгөөд тэмцээн болгон дээр бараг цэвэр ялалт байгуулж байв. 8 сард Японд болох ази номхон далайн бүс орнуудын тэмцээнд нь амжилт хүсье.
Тэмцээний дүрэм болон тоглолтын бичлэгийг оруулав.

0 Сэтгэгдлүүд: