Нэгдсэн улсын ерөнхийлөгчийн машиныг бараг л танк гээд хэлчихэд болно. Cadillac-аас үйлдвэрлэсэн 2.6 тн жинтэй, 6.5 литр дизель хөдөлгүүр, 60mph (бараг л 100км/цаг) хурдтай, гэрэлгүй үед шөнийн камер, сумнаас хамгаалалтай шил, 8inch (20 см орчим) хуягласан зузаан хаалга, ган, титан, хөнгөн цагаан болон керамикийн хамгаалалтыг нь сайжруулсан их бие, машин дотороо хүчил төрөгч, галаас хамгаалах системтэйгээс гадна, ерөнхийлөгчид шархтсан үед сэлбэх цус хүртэл байдаг. Түүнчлэн Wi-Fi, хиймэл дагуулын тусгай холбоотой. Машины доод хэсэгт 5 inch зузаан ган хийж өгсөн нь замд тэсрэх бөмбөгөөс хамгаалжээ. Жолооч нь хүртэл CIA-ын тусгай нөхцөлд жолоодлогын сургалтанд хамрагдсан гэрчилгээтэй нөхөр байдаг байна.
Зурган дээр дараад томоор харах боломжтой.

2 Сэтгэгдлүүд:
за за.. түгүүл болихоос.. :P
RE:BayaSum> He he, gehdee crack-daj bolno gsen :p
Post a Comment