8/16/2009

Үндэсний дата төвийн нээлтийн ёслол

Товч Танилцуулга

Үндэсний Дата Төв нь Олон Улсын чанарын шаардлагад нийцсэн үйлчилгээг төрийн байгууллагуудад хүргэх бөгөөд төрийн дата санг зориулалтын техникийн орчинд хадгалах, боловсруулах, солилцох, дамжуулах нөхцлийг бүрдүүлсэн байна. Мэдээллийн технологийн удирдлага, техникийн өндөр ур чадвар бүхий ажилтнууд төвийн мэдээллийн аюулгүй байдал, шуурхай, хүртээмжтэй байдлыг хангаж, төрийн байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангах үндсэн үүрэг хүлээн ажиллана. Тус төвийг
түшиглэн төрийн бүртгэл, мэдээллийн нэгдмэл байдал, төрийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж төрийн цахим ой санамжийг төгөлдөржүүлэн цахим засаглалыг байгуулна.





































5 Сэтгэгдлүүд:

Bayasum said...

дата гэдэг үгийг Монгол хэлэнд авцын байхдаа?

sanakae said...

өө хэзээ нээлтээ хийчихдэг хог вээ.
Би ч мөд баригдаж дуусахгүй эд л гэж бодоод байсан.

Б.Батзориг said...

neeree ochij harsan sht. dajgui l center baina lee. data tov gesen ner ni joohon sonin sanagdsan. neg bol ogodliin tov neg bol data center gemeer yum daa

tn192 said...

RE: Bayasum, Б.БАтзориг > Анх төслийг эхэлж байх үед "Үндэсний өгөгдөл, мэдээллийн төв" гэж нэрлэж явсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар орж хэлэлцэгдэх үед Ерөнхий сайд асан С.Баяр Мотор гэдэг үгээр жишээ авч энэ тухай ярьж байсан юм. Анх мотор гэдэг үг гадаад хэлнээс орж ирээд энэ чигээр явсаар нутагшсан. Үүнтэй адил Дата гэдэг үгээр нь нутагшуулсан нь дээр гэж үзсэн юм. Мөн нэмж хэлэхэд router гэдэг үгийг өчнөөн янзаар орчуулж байна. Чиглүүлэгч, замчлагч гэх мэт. Иймэрхүү IT-ийн үг хэллэгийг цаашид рутер гэдгээр нь нутагшуулвал зүгээр гэж бодож байна. Орос улсад ч бас иймэрхүү асуудал гарсан бөгөөд шууд дуудлагаар нь нутагшуулах хэрэгтэй гэсэн бодлого баримтлаж байгаа юм.

Dunno said...

Хар ярианд дата, мотор гэдэг л юм байгаа биз, харин албан болон бичгийн хэлэнд:
дата -- өгөгдөл
мотор -- хөдөлгүүр гэдэг шүү дээ, үүгээрээ л байх хэрэгтэй шүү дээ!