12/29/2009

Packet Tracer

Packet tracer нь Cisco systems-ийн бүтээгдэхүүн, сургалтанд зориулсан сүлжээний орчинд симуляци хийдэг хүчирхэг програм хангамжийн хэрэгсэл юм. Cisco CCNA-ийн хүрээнд сүлжээний үндсэн зарчимыг судлаж, туршиж байгаа хүмүүст ялангуяа их хэрэгтэй эд дээ. Бид нар гэрлүүгээ Cisco router ч юм уу, switch цүнхлээд явахгүй нь мэдээж, харин flash дээр уг програмыг аваад явж болно.
RIP, OSPF, EIGRP зэрэг динамик рутинг протоколуудыг турших боломжтой. Дутагдалтай тал нь мэдээж анхан шатныханд зориулагдсан болхоор enterprise түвшиний рутер, свич болон BGP, MPLS, VPLS зэрэг динамик протоколуудыг турших боломжгүй юм.
Танилцуулага:

Онлайн демо:

Пакет трейсэр тухай дэлгэрэнгүйг:
http://www.cisco.com/web/learning/netacad/course_catalog/PacketTracer.html

12/23/2009

12/10/2009

Монгол улс Android технологийн дэлхийн зах зээлд

Мэдээлэл, технологийн үндэсний паркийн Андройд програмчлал хариуцсан мэргэжилтэн Батчулууны хийсэн бүтээлүүд http://www.androlib.com/android.developer.mongolia-it-batchuluun-jzij.aspx тавигдаад байна. Ийнхүү Монгол улс Android технологийн дэлхийн зах зээлд өөрсдийн бүтээлээ нийлүүлж эхэллээ. Батчулуунд ажлын өндөр амжилт хүсье.

Батчулууны блог хаяг: http://developerandroid.blogspot.com/