
Дэд бүтэц, сүлжээний дизайн топологиос нь хамааруулан дата төвүүдийг дөрвөн tier-т хуваадаг. “Uptime Institute”-ээс уг ангилалын системийг гаргасан бөгөөд улмаар үйлдвэрийн стандартад хүрч дата төвийн харилцаа холбооны дэд бүтцийн “TIA-942 дата төвийн стандарт”-д орсон байна.
Tier 1
- Ганц IT-ийн тоног төхөөрөмжтэй. (нөөцгүй сервер, цахилгаан болон хөргөлтийн тоног төхөөрөмжүүд болон кабелийн uplink холболт)
· Үндсэн барилгын дэд бүтэц 99,671%-ийн баталгааны боломжтой байх
- Техникийн улмаас ажиллагаагүй зогссох хугацаа нь жилд 28,8 цаг.
Tier 2
· Tier1-ийн шаардлагыг бүрэн хангасан байна.
· Барилгын дэд бүтцийн нөөц цахилгаан тэжээл болон хөргөлтийн тоног төхөөрөмжийн иж бүрдлүүдтэй байх. (Хөргөлт, дулаан тусгаарлах, UPS болон генераторын нөөц модультай байх)
· Дэд бүтцийн нөөц иж бүрдлүүд нь 99,741%-ийн баталгааны боломжтой байх.
Техникийн улмаас ажиллагаагүй зогссох хугацаа нь жилд 22,0 цаг.
Tier 3
· Tier1 болон Tier2-ийн шаардлагыг бүрэн хангасан байх.
· Нөөц цахилгаан тэжээлийн тоног төхөөрөмжүүдтэй байх.
· Нөөц кабелийн uplink холболттой байх.
· Бүх IT-ийн тоног төхөөрөмжүүд нь давхар цахилгаан тэжээлд холбогдсон байх.
· Барилгын тохиргоо хийх боломжтой дэд бүтэцийн хэсгүүд нэгэн зэрэг 99,982%-ийн баталгааны боломжтой байх.
· Техникийн улмаас ажиллагаагүй зогссох хугацаа нь жилд 1,6 цаг.
Tier 4
· Tier1, Tier2 болон Tier3-ийн шаардлагыг бүрэн хангасан байх.
· Бүх хөргөлтийн тоног төхөөрөмжүүд: хөргөгч, халаалт, агааржуулалт, air conditioning систем нь тусдаа бие даасан давхар цахилгаан тэжээлийн холболттой байна.
· Дэд бүтцийн топологид цахилгаан тэжээл, хадгалалт, түгээлтийн бүх тоног төхөөрөмжүүд алдаа гаргаж эвдэрдэггүй, бүгд IT-аар удирдагдаж бүрэн хяналтанд байх,
· 99,995%-ийн баталгааны боломжтой байх
Техникийн улмаас ажиллагаагүй зогссох хугацаа нь жилд 0,4 цаг.
Референс:
http://en.wikipedia.org/wiki/Data_center
http://www.cyberciti.biz/faq/data-center-standard-overview/
http://www.webopedia.com/TERM/D/data_center_tiers.html
http://www.adc.com/us/en/Library/Literature/102264AE.pdf
http://professionalservices.uptimeinstitute.com/UIPS_PDF/TierStandard.pdf

0 Сэтгэгдлүүд:
Post a Comment