4/05/2010

Internet censorship /Интернэт цензур/

Интернэт цензур нь интернэтэд байгаа мэдээлэлд хандах эвсэл нийтлэхийг хянах юмуу хориглоход өргөн хэрэглэгддэг юм. Хууль, эрх зүйн орчин нь офлайн цензурт ч мөн хамааралтай юм.

Техникийн цензурт өргөн хэрэглэгддэг зарим аргуудаас дурьдвал:

· IP блоклох: Тухайн IP хаягт хандалтыг хаах. Нэг вэб сервер олон вэб хуудас байршиж дундаа нэг IP хаяг хэрэглэдэг тохиолдолд бүх вэб хуудасруу хандах хандалтыг хязгаарлана. Энэ нь IP хаягт суурилсан HTTP, FTP болон POP протоколуудад нөлөөлдөг. IPхаягаар хандалтыг хаах үед өөр прокси серверээр дамжин уг хаагдсан хагт хандаж хуурах боломж бас байдаг. Google гэх мэт зарим томоохон вэб хуудасууд нь олон IP хаягыг нөөцөлсөн байдаг бөгөөд энэ IP хаягаар хандалтыг төөрөлдүүлэх нь бий.

· DNS филтер: Домайн хаягын хөрвүүлэлт хийхгүй байх юмуу буруу IP хаягыг нь буцаана. Домайн нэрийнх нь IP хаягуудруу хандалтыг нь давхар хаагаагүй тохиолдолд IP хаягыг нь шууд вэб харуулагч хэрэгсэл дээр бичиж хандах боломжтой байдаг.

· URL филтер: URL хаягын тэмдэгтийн мөр дотор блоклох үгээр шалгалт хийж хандалтыг хаана. Энэ нь зөвхөн HTTP протоколд хамааралтай. VPN эсвэл TLS/SSL гэх мэт шифэрлэгдсэн протоколууд хэрэглэх үед филтер ажиллах боложгүй болгох юм.

· Пакет филтер: TCP пакетаар хандалтыг хязгаарлахаар тохируулсан түлхүүр үг тааралдах тохиолдолд дамжуулалтыг хийхгүй зогсооно. Энэ нь TCP-д суурилсан HTTP, FTP болонPOP зэрэг бүх протоколууд багтана. VPN эсвэл TLS/SSL гэх мэт шифрлэгдсэн протоколууд хэрэглэх үед филтер ажиллах боложгүй болгох юм.

Монгол улс одоогийн байдлаар интернэтийн No censorship буюу ямарч цензургүй улсын тоонд орж байна. (Reference http://en.wikipedia.org/wiki/Internet_censorship)








0 Сэтгэгдлүүд: